Байгууллагын товч танилцуулга

“СЭТГЭЛ ГАРГАЖ , ИТГЭЛ ДААХ -ИТГЭЛ ЭМНЭЛЭГ”

Итгэл эмнэлэг нь урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээнд түлхүү анхаарч ажилдаг бөгөөд орчин үеийн технологи, багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эмнэлэг юм. Манай хамт олон үйлчилгээнийхээ чанар, хамтын ажиллагааны итгэлцлэлийг эрхэмлэдэг бөгөөд манайд өндөр боловсрол , туршлагатай анагаах ухааны доктор 3 , магистр 2 , тэргүүлэх зэрэгтэй 2 эмч зэрэг мэргэшсэн мэргэжилтнүүд зөвлөх болон үндсэн мэргэжилтнээр нэг баг болон хүн амынхаа эрүүл мэндийн төлөө хамтдаа сэтгэл гарган ажиллаж байна.

Бид дэргэдээ олон улсын болон Европын холбооны стандартын гэрчилгээ , (ISO, CE)-тэй , нотолгоонд суурилсан орчин үеийн арга-бодит хугацааны полимеразын гинжин урвал (БХ ПГУ), химиолюминесценц иммунологи (CLIA) зэрэг технологи дээр суурилсан тоног төхөөрөмж , Итали , Австри зэрэг Европын холбооны улсын биохими, гематологи , иммунологи , коагулограмм, шээсний автомат болон хагас автомат анализатор , оношлуур үйлдвэрлэдэг компаниудын Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажилдаг. Энэ нь үйлчилгээнийхээ үнийг уян хатан болгох , үйлдвэрлэгчийн чанарт хяналт тавих боломжийг олгодог. п

Бид Та Бүхэнтэй урт хугацаанд итгэлийг тань дааж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 15111050_1165480586832537_3042292260030707781_o

Итгэл Эмнэлгийн Хамт Олон