Манай Эмнэлэг Канад улсад байршилтай One World Accuracy компанийн ОУ-н чанарын гадаад хяналтын хөтөлбөрт амжилттай хамрагдлаа.
Энэхүү компани нь 2000 оноос үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж буй, жилдээ 55 улс үндэстний ЭМЯ, томоохон эмнэлэг, лабораторууд зэрэг 5000 гаруй эрүүл мэндийн байгууллагаас 25000 гаруй чанарын гадаад хяналтын захиалга хүлээн авдаг, ижил төрлийн үйл ажиллагаагаараа Дэлхийд №1-т ордог томоохон байгууллага юм.
Энэхүү хөтөлбөрт:
• Хепатитын вирусын ачаалал тодорхойлох
• Хавдрын маркерууд
• Гепатитын маркерууд
• Бүх төрлийн гормонууд
зэрэг шинжилгээнүүд хамрагдаж байгаа ба бид энэхүү хөтөлбөрт хамрагдах шинжилгээнүүдийнхээ нэр төрлийг улам өргөжүүлэн тэлэхээр зорин ажиллаж байна.
Ингэснээр бид шинжилгээнийхээ чанарыг тогтмол хугацаанд хянаж, үйлчлүүлэгч та бүхэндээ илүү чанартай, шинэлэг үйлчилгээг үзүүлэх боломжтой боллоо.