1. Нуклейн хүчил (ДНХ, РНХ) ялгах бүрэн автомат Magpurix 12A төхөөрөмжийг ашиглаж эхлэв.

Хийгдэх шинжилгээнүүд:

  • Хепатит В,С,D вирусийн ачаалал тодорхойлох
  • Хепатит С вирус , хүний папиллома вирусийн хэв шинж тодорхойлох
  • Бэлгийн замын халдварт өвчний 13 өвчин үүсгэгчийг тодорхойлох
  • BRCA 1,2 болон даралт ихсэх өвчний удамзүй зэрэг
  1. Умайн хүзүүний хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй хүний хөхөнцөр вирусийн 6,11,16,18 зэрэг 15 хэв шинжийг тодорхойлох HPV-4 ; HPV-15 шинжилгээг тоон үзүүлэлтээр тодорхойлж байна. Энэхүү шинжилгээнд хамрагдаж, тогмтол эмчийн хяналтанд байснаар та умайн хүзүүний хорт хавдараас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
  2. Мөн манай эмнэлэг Канад улсад байршилтай One World Accuracy компанийн чанарын гадаад хяналтын хөтөлбөрт амжилттай хамрагдлаа. Энэхүү компани нь 2000 оноос үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж буй, жилдээ 55 улс үндэстэний ЭМЯ, томоохон эмнэлэг, лабораториуд зэрэг 5000 гаруй эрүүл мэндийн байгууллагаас 25000 гаруй чанарын гадаад хяналтын захиалга хүлээн авдаг , ижил төрлийн үйл ажиллагаагаараа дэлхийд №1-т ордог томоохон байгууллага юм.

Энэхүү хөтөлбөрт :

  • Хепатит В,С вирусын ачаалал тодорхойлох
  • Хавдарын маркерууд
  • Гепатитын маркерууд
  • Бүх төрлийн гормонууд зэрэг шинжилгээнүүдээр Итгэл эмнэлэг амжилттай хамрагдсан.

Бид энэхүү хөтөлбөрт хамрагдах шинжилгээнүүдийнхээ нэр төрлийг 2017 оноос өргөжүүлэхээр зорин ажиллаж байна.

Ингэснээр бид шинжилгээнийхээ чанарыг тогмтол хугацаанд хянаж, үйлчлүүлэгч та бүхэндээ илүү чанартай, шинэлэг үйлчилгээг үзүүлэх боломжтой болж байгаа юм.

Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх шинжилгээг Итгэл Эмнэлгээс…