tumore-al-fegato-sintomi-cause-cure

Манай улсад 2014 онд элэгний хорт хавдрын 1909 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нийт хавдрын 35,1 хувийг эзэлж байна.

Хорт хавдрын шалтгаант нас баралтын 40 хувийг элэгний хорт хавдраас үүдэлтэй нас баралт эзэлж байгаа нь эмгэнэлтэй.

Нэг хоногт долоон хүн элэгний хорт хавдрын улмаас нас барж байна гэсэн үг.

Нийт хүн амын 12 хувь нь хепатитын В вирус (ХВВ) тээгч, 15,6 орчим хувь нь элэгний С вирус тээгч байдаг байна.

ХВВ-ийн гаралтай элэгний анхдагч өмөн (ЭАӨ) 72,4%, ХСВ-ийн гаралтай ЭАӨ 62,1%, ХВВ, ХСВ, ХДВ-ийн хавсарсан

халдварын гаралтай ЭАӨ 93,1% байгаа нь бусад оронтой харьцуулахад вирусийн гаралтай хавдар харьцангуй их байгааг харуулж байна.